- Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг оновчтой удирдах, тайлагнах, газрын тостой холбоотой үйл ажиллагааны орлогыг тооцох, төсөвт төвлөрүүлэх, гэрээлэгчдийн төлөвлөгөө төсөв, өртөг нөхөгдөх зардлыг хянах, ашигт малтмалын хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах;
- Эрдэс баялаг, салбарын бодлогын хэрэгжилтийг хангах ашигт малтмалын геологи хайгуулын судалгааг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх.
- Ашигт малтмалыг хаягдал, бохирдол багатай, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологи ашиглан олборлох, баяжуулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ашигт малтмал олборлох үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад Уул уурхай, геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлэх;
- Төрөөс нүүрсний салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь судалгааг хийж мэдээллийн сан үүсгэх, төрийн бүх шатны байгууллага, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ердийн болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуулын болон гэрээт талбайд холбогдох кадастрын үйлчилгээ үзүүлэх;
- Агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дүрэм, журам, стандарт боловсруулах, батлуулах, мөрдүүлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, салбарын хэмжээнд байгуулагдах Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон бусад гэрээ, хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах, сурталчлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
- Газрын тос, уламжлалт бус газрын тосны ордуудыг ашиглалтад шилжүүлэх, ордын ашиглалтыг эрчимжүүлэн, олборлолтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;
- Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын судалгааг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эрлийн гэрээний хэрэгжилтийг хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах;
- Газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг тогтвортой, олон эх үүсвэрээс хангах чиглэл баримтлах, санал боловсруулах, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах, байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, аюулгүй, стандартын шаардлага хангасан барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх бодлогыг хэрэгжүүлэх;
- Агентлагийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудит хийх, статистик мэдээллийг боловсруулах;
- Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах, инновацийн идэвхжилтийн судалгааг хийх;
- Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
Дэлгэрэнгүй....