Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаа

Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори

Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн тусгай зориулалтын 1268,31 мкв барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулсан. Тус лаборатори нь хатуу түлшний 93, хөрс усны 50 гаруй, нийт 140 гаруй тоног төхөөрөмж угсарч, суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Хөрс, усны бохирдол, шатах ашигт малтмалын физик, химийн найрлага, механик, дулааны шинж чанарыг тодорхойлох хүчин чадалтай “Олон улсын итгэмжлэлийн эрх”-тэй лаборатори юм.

Газрын тосны бүтээгдэхүүний төв лаборатори

Газрын тосны бүтээгдэхүүн нь онцгой шатамхай шингэн тул барилгын норм, дүрэмд заагдсан нөхцөл шаардлагын дагуу галд тэсвэрлэлтийн 2 дугаар зэрэгт хамаарах зориулалтын лабораторийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулж 2013 онд ашиглалтад хүлээн авсан. Тус лаборатори нь цэвэр, бохир шинжилгээний үндсэн хоёр өрөөнд нийт 40 нэр төрлийн 70 гаруй багаж тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалд иж бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай.

Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд хийгдэж буй шинжилгээнүүд

Сорилтын төрөл

Шинжлэх бүтээгдэхүүн

Тодорхойлох үзүүлэлт

Сорилт туршилтын  арга, аргачлал НТББ

Дээж бэлтгэл

Чулуун  ба хүрэн нүүрс, антрацит шатах занар

Дээж авах

Дээж бэлтгэх

MNS ISO 14180-2001

ISO 13909-7-2001, ASTB D2013-2009.

Нүүрсний техникийн болон технологийн шинжилгээ

Чулуун ба хүрэн нүүрс антрацит, шатах занар, хагас кокс, шахмал түлш

Чийглэг

MNS 655-1979, ASTM D7582-10

Үнслэг

MNS 652-1979, ASTM D 7582-10

Дэгдэмхий бодисын гарц

MNS 654-1979, MNS ISO 562-2001

Хүхэр

MNS ISO 351-2001, GB/T214-2007

Илчлэг

MNS ISO 1928-2009, ASTM D5865-2010

Харьцангуй нягт

MNS 3217-1982

Үнсний хайлах температур

MNS 3902-1986

Гадаргуун тайлбай, нүх сүв

ISO 9277-2010, ASTM D 6556-2010

Элементийн шинжилгээ

MNS ASTM D5373-2009

Фишерийн ретортын арга

MNS 4046-1988

Пластометрийн арга

MNS 3666-1984

Чулуун нүүрс

Барьцалдах чанар

ISO 15585-2006

Хөөлтийн зэрэг

MNS ISO 501-2003

Грей-кингын аргаар коксжилтын төрөл

ISO 502-1982

Дилатометрийн аргаар коксжилт

ISO 23873-2010

Баяжигдах чанар

MNS ISO 7936-2011

Флотациар баяжигдах чанар

MNS ISO 8858-1-2011

Уул, уурхайн үйл ажиллагааны эвдрэлд орсон  газрын усны шинжилгээ

Ус

Ион хроматографийн арга

MNS ISO 10304-2005

UV спектрометрийн арга

MNS ISO 14403-2008

Индукцийн холбоот цацаргалтын спектроскопийн арга

MNS ISO 11885-2011

Орчин PH

MNS ISO 1023-2001

Шүлтлэг

MNS ISO 9963-1-2005

Уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын хөрсний шинжилгээ

Хөрс

Индукцийн холбоот цацаргалтын спектроскопийн арга

MNS ISO 11885-2011

Мөнгөн усны анализаторын арга

MNS 6186-2010

Орчин

MNS 3310-1991

Сорьц бэлтгэл

MNS 3298-1990

Хаан дарсны уусгалт

MNS ISO 11466-2007

Хийн хроматографийн арга

 

Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд шинээр нэмэгдэж хийгдэх  шинжилгээнүүд

Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ

Автобензин

Октан тоо

MNS  6641-2016

Хувийн жин

MNS 0481-1988

Найрлагын бүрэлдэхүүн

MNS ISO3405-2000

Хүхрийн хэмжээ

ГОСТ Р51947-2002

Хартугалаганы хэмжээ

MNS 335, ГОСТ 28828

Бензолын агуулга

ГОСТ 29040

Зэс хавтгайн туршилт

MNS ASTM D130-2016

Механик хольцийн хэмжээ

MNS 3697, ГОСТ 10577

Бодит давирхайн хэмжээ

MNS 477-96

Өнгө ба тунгалаг байдал

MNS ISO 2049-2000

 

Дизелийн түлш

Цетаны тоо

ASTM D 86

Хувийн жин

MNS 0481-1988

Найрлагын бүрэлдэхүүн

MNS ISO3405-2000

Хүхрийн хэмжээ

ГОСТ Р51947-2002

Дөл  үүсэх температур тодорхойлох

MNS 333-83

Кинематик зууралдлага тодорхойлох

ГОСТ33, ASTM D445-446

Зэс хавтгайн туршилт

MNS ASTM D130-2016

Механик хольцийн хэмжээ

MNS 3697, ГОСТ 10577

Бодит давирхайн хэмжээ

MNS 477-96

Өнгө ба тунгалаг байдал

MNS ISO 2049-2000