Ашиглалтын тусгай зөвшөөрлийн мэдээлэл
Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1560 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашигт малмталын төрөл, байршлаар нь ангилан дараах графикт үзүүлэв.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл (ашигт малтмалын төрлөөр, аймгаар) Ашигт малтмалын төрлөөр:
Аймгаар:
Нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34%-ийг алтны 537, 19%-ийг барилгын материалын 303, 19%-ийг нүүрсний 295, 11%-ийг хайлуур жоншны 167, 5%-ийг төмрийн хүдрийн 77 тусгай зөвшөөрөл тус тус эзэлж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймгаар нь ангилан авч үзвэл Төв аймагт хамгийн олон тусгай зөвшөөрөл олгогдсон бол Завхан, Орхон аймагт тус бүр 7 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Онцлоход, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр MV-000906 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг Уул уурхайн аврах ангид олгосон байдаг.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо, УАТ ирүүлсэн байдал
2016 онд нийт 1020 аж ахуйн нэгж давхардсан тоогоор 1560 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс 408 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр 348 аж ахуйн нэгж төлөвлөгөө ирүүлсэн бол 95 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахгүй гэж мэдэгджээ. 1033 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 577 аж ахуйн нэгж уулын ажлын тайлан, төлөвлөгөө ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан гаргах үүргээ биелүүлээгүйгээс энэхүү 1033 тусгай зөвшөөрөл хадгалалтын байдалтай байна. 
Уулын ажлын төлөвлөгөө
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар заалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн уулын ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах үүрэгтэй. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тухайн жилийн Монгол Улсын төсвийн төсөөлөл, нөөц баялгийн нэгдсэн бүртгэл гаргадаг.
Уулын ажлын тайлан, төлөвлөгөө ирүүлсэн байдал
2016 онд 348 аж ахуйн нэгж 408 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны 397 төлөвлөгөөг (үүнээс тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэр-12, тодотгол төлөвлөгөө-10) тус газарт ирүүлснээс 342 төлөвлөгөөг зөвшөөрсөн байна.
Түр зогсолттой байгаа үйлдвэр, уурхайн судалгаа
Аж ахуйн нэгжүүдээс тус газарт ирүүлсэн 2016 оны уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл зэрэгт боловсруулалт хийж, үйл ажиллагаа явуулахгүй байгаа үйлдвэр, уурхайн судалгаа гаргасан. 2016 онд нийт 123 үйлдвэр, уурхай үйл ажиллагаа явуулахгүйгээ мэдэгдсэн тайлбар бичиг ирүүлжээ. Эдгээрийг ашигт малтмалын төрлөөр нь ангилбал жоншны 34, алтны 27, төмрийн 17, гянтболдын 4 төсөл байна.
2016 онд үйл ажиллагаа явуулаагүй үйлдвэр, уурхай
2016 онд үйл ажиллагаа явуулахгүй болсон шалтгааныг авч үзвэл, хөрөнгө оруулалтаас болж зогссон 61, ТЭЗҮ, БОНБҮ шинэчлэн боловсруулж байгаа 23, бүтээгдэхүүний үнийн уналт, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж зогссон 21, гол мөрний урсацтай давхцалтай 8, шүүхийн маргаантай 5, орон нутгийн зөвшөөрөл хүлээгдэж байгаа 3, гүйцээх хайгуул хийгдэж байгаа 2 аж ахуйн нэгж байна.
2016 онд үйл ажиллагаа явуулаагүй шалтгаан
Ашиглалтанд бэлтгэгдсэн үйлдвэр, уурхайн мэдээлэл
2016 онд шинээр ашиглалтад хүлээн авсан үйлдвэр, уурхайн мэдээлэл
2016 онд нийт 47 үйлдвэр, уурхайгаас улсын комисс ажиллуулах хүсэлт ирүүлснээс 21 аж ахуйн нэгжийн уурхайд комисс ажиллаж хүлээн авсан. Эдгээрийн дийлэнх хувийг алтны уурхай эзэлж байгаа бөгөөд нийт 15 алтны уурхай хүлээн авсан байна. 2016 онд уул уурхайн салбарт 1992 ажлын байр шинээр бий болсноос гадна 44.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.