Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаа
Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори
Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн тусгай зориулалтын 1268,31 мкв барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулсан. Тус лаборатори нь хатуу түлшний 93, хөрс усны 50 гаруй, нийт 140 гаруй тоног төхөөрөмж угсарч, суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Хөрс, усны бохирдол, шатах ашигт малтмалын физик, химийн найрлага, механик, дулааны шинж чанарыг тодорхойлох хүчин чадалтай “Олон улсын итгэмжлэлийн эрх”-тэй лаборатори юм.
 
Газрын тосны бүтээгдэхүүний төв лаборатори
Газрын тосны бүтээгдэхүүн нь онцгой шатамхай шингэн тул барилгын норм, дүрэмд заагдсан нөхцөл шаардлагын дагуу галд тэсвэрлэлтийн 2 дугаар зэрэгт хамаарах зориулалтын лабораторийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр бариулж 2013 онд ашиглалтад хүлээн авсан. Тус лаборатори нь цэвэр, бохир шинжилгээний үндсэн хоёр өрөөнд нийт 40 нэр төрлийн 70 гаруй багаж тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан шалгалт тохируулгыг хийсэн. Газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалд иж бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай.