Хяналт - шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтэс
Хэлтсийн зорилго:
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн эрхэм зорилго нь газрын хэлтсүүдийн эрхэлсэн асуудал, газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаа, тэдгээрийн явц, гүйцэтгэл, хүрсэн түвшинг тодорхойлж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж өгөх, дотоод аудитын хяналт тавих, удирдлагыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хэлтсийн үндсэн чиг үүрэг:
Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна:
- АМГТГ-ын газрын бүх дотоод бүтцийн нэгжүүдийн гүйцэтгэж буй хөтөлбөр, төсөл, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх болон статистик мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, АМГТГ-ын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тус газрын үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг гаргуулан АМГТГ-ын удирдлагад танилцуулан, холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тайлагнах;
- Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
- АМГТГ-ын дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах;
- Ажилтнуудын цаг ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод дэг журмын хэрэгжилтэнд хяналт тавих, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
- Аппаратын нэгжүүдийн болон ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин, ажлын үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах механизмыг боловсронгуй болгох;
- АМГТГ-ын аж ахуй, санхүүгийн тайланд дотоод аудитын байнгын хяналт тавих;
- АМГТГ-ын хэмжээнд дотоод хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж боловсронгуй болгох;
- АМГТГ-ын нэгжүүдээс гаргасан тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх;
- Тогтмол хугацаанд байгууллагын нэгдсэн статистик тайланг гаргаж, холбогдох газруудад тайланг хүргүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах.
Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:
№ | Нэр | Албан тушаал, ажлын байрны нэр | Утасны дугаар | Цахим шуудангийн хаяг |
1 | Б.Буянзаяа | Хэлтсийн дарга | 70181305 | buyanzaya.b@mrpam.gov.mn |
2 | С.Энхболд | Дотоод аудит, статистик мэдээлэл, тогтоол шийдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн | 70181308 | enkhbold.s@mrpam.gov.mn |
3 | Ц.Содцэцэг | Дотоод ХШҮ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн /Кадастр, Нүүрсний судалгаа, Хүнд үйлдвэр/ | 70181308 | sodtsetseg.ts@mrpam.gov.mn |
4 | Б.Хонгорзул | Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн | 70181308 | khongorzul.b@mrpam.gov.mn |
5 | М.Мөнхзул | Тогтоол шийдвэрийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн | 70181308 | munkhzul.m@mrpam.gov.mn |
6 | С.Оюун-Эрдэнэ | Статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн | 70181308 | oyun-erdene.s@mrpam.gov.mn |
7 | Л.Бадамханд | Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн | 70181308 | badamkhand.l@mrpam.gov.mn |