Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх тайланд тавигдах шаардлагууд:

  1. “Ашигт малтмалын тухай” хуулийн 48.12-т “Энэ хуулийн 48.3-т заасан хайгуулын үр дүнгийн тайлан болон 48.6.1-д заасан ТЭЗҮ боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн, ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх ашигт малтмалын ордын нөөцийн тооцоо бүхий тайлан, ТЭЗҮ-ийг зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй инженерийн оролцоотой боловсруулах;
  2. Ордын нөөцийн тооцоог 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн сайдын 203 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын дагуу нөөцийн тооцоог хийх;
  3. Геологийн тогтоц, давхарга зүйн ангиллыг Монголын стратиграфын кодексын дагуу боловсруулах;
  4. Нөөцийн тооцоо бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэхээр ирүүлэхдээ шинжээчдийн нэгдсэн дүгнэлт, дүгнэлтийн дагуу холбогдох засвар, нэмэлт ажлыг бүрэн хийж дуусган, шинжээчдээр хянуулан, баталгаажуулсан байх;
  5. ЭБМЗ-ийн дүрмийн 2.2.2-т “Тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хуулийн этгээдийн ирүүлсэн ашигт малтмал болон газрын тосны ордын нөөцийн ангилалд нийцүүлэн, ... боловсруулсан ордын нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайланг ... төрийн захиргааны  байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр тайланг хянуулсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэх...” гэж заасны дагуу хяналтын хуудсанд бичигдсэн мэргэжилтнүүдээр хянуулан,  баталгаажуулсан байх;
  6. Тайланг ЭБМЗ-ийн “Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх Салбар зөвлөлийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан хэлэлцүүлэхэд  бүрдүүлсэн байх материалын хамт хурал товлогдсон өдрөөс 5 хоногийн өмнө нарийн бичгийн даргад ирүүлнэ.

Тайлан хэлэлцүүлэхэд бүрдүүлэх материалууд:

  1. “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам”, “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын дагуу боловсруулсан тайлан 2 хувь
  2. Тайлангийн товч танилцуулгыг  5-аас доошгүй хуудастайгаар 18 хувь бэлтгэнэ. Мөн файл хэлбэрээр дискэнд бичнэ. Танилцуулгад:
    • Ашигт малтмалын ордын геологийн тогтоц
    • Хайгуулын ажлын аргачлал
    • Хүдэр дэх ашигт бүрдвэрүүдийн агуулга, чанар, баяжуулах, боловсруулах технологийн туршилтын үр дүн
    • Нөөц тооцоолж, үнэлсэн аргачлал ба нөөцийн тооцооны жишгийн үзүүлэлтүүд
    • Нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгт
    • Ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээний талаар тусгасан байх.
  3. Дүгнэлтийн төсөл /CD/
  4. ГХА-ын зардлын нэгтгэл /тамгаар баталгаажуулсан/ 3 ш, эх хувь
  5. Тайлан материалтай танилцаж, хянасан мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу засвар хийсэн байх,
  6. Хавсралт материалуудыг бүрэн хавсаргах,
  7. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх. /Хуулиар хориглосон талбайд орсон эсэх, түгээмэл тархацтай ашигт малтмал бол орон нутгаас олгосон зөвшөөрөл/
  8. Компаний захирал эсхүл итгэмжлэл бүхий этгээд, хувьцаа эзэмшигч хуралд заавал оролцоно.

Тайлангийн нүүр татах