Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 116,830 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,363 тн, АИ-92 автобензин 32,444 тн, АИ-95 автобензин 4,819 тн, Дизель түлш 69,146 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 38 хоног, АИ-92 автобензин 25 хоног, АИ-95 автобензин 36 хоног, Дизель түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 13,861 тн, Хангайн бүс 7,618 тн, Төвийн бүс 16,592 тн, Зүүн бүс 6,980 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.