Техникийн дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх материалын жагсаалт

Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн агуулах, бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн түгээх станцын техникийн дүгнэлт гаргуулахад дор дурдсан бичиг баримтыг /эх хувиар эсхүл нoтaриатаар гэрчлүүлсэн хуулбар/ бүрдүүлнэ.

Шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станц

  1. Техникийн дүгнэлт хүссэн өргөдөл;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. Газрын тосны бүтээгдэхүүний түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
  4. Хэмжүүр, хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулсан бичиг баримт
  5. Галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ажлын байрны  дүгнэлт;
  6. Мэргэжлийн байгууллага боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан зураг төсөл
  7. Газар эзэмших зөвшөөрөл,
  8. Улсын комиссоор хүлээн авсан акт;
  9. Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсадын танилцуулга;
  10. Шатахуун түгээх станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станц

  1. Техникийн дүгнэлт хүссэн өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Стандартын шаардлага хангасан агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  4. Нисэх онгоцны түлш хадгалах зориулалтын агуулахад Иргэний нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт
  5. Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсадын танилцуулга
  6. Хэмжүүр, хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулсан бичиг баримт
  7. Агуулах нь газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийн гэрчилгээ буюу итгэмжлэгдсэн лабораторитай байгуулсан  гэрээ
  8. Галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ажлын байрны  дүгнэлт
  9. Мэргэжлийн байгууллага боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан агуулахын зураг төсөл, газар эзэмших зөвшөөрөл, улсын комиссоор хүлээн авсан акт
  10. Шатахууны савыг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт
  11. Агуулахын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт