Гэрээлэгчийн зардал 2023 татах

2022 Нөөцийн тайланд тавих шаардлага татах

ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ №41  татах

ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ №97  татах

ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ №137  татах

ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ №148  татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт №01/12 2012.03.02 татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт №03 2011.04.18 татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл №03-01 2011.04.18 татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт №06 2010.02.04 татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт №06 2011.06.03 татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт №СТР-02-01 2020.12.25 татах

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ №А/36 татах

Газрын тосны ашиглалтын талбай 2022 татах

Газрын тосны олборлолт экспорт 2022 татах

Газрын тосны ордыг ашиглах төлөвлөгөөний жагсаалт татах

Судалгааны ажлын жагсаалт татах

Технологийн ажлын тайлангийн жагсаалт татах

 

 

 

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу гэрээлэгчдийн 2022 онд төлсөн төлбөрүүд татах

Газрын тосны ашиглалт

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна. Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК, Матад XX талбайд “Петроматад” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг явуулж байна./Зураг-1/

Зураг-1: Газрын тосны хайгуул, ашиглалтын талбайн зураглал

Тосон-Уулын газрын тосны орд 

/Зураг-2/

 

 

 

Байршил: Дорнод аймаг, Матад сум

Гэрээлэгч: Петрочайна Дачин Тамсаг ХХК

Гэрээ байгуулсан огноо: 1993.04.26

Ашиглалтын талбай: 650 км2  (хайгуулын талбайн 8.4%)

Нийт өрөмдсөн цооног: 988

Олборлолтын цооног: 491

Хоногийн олборлолт: 1,050 тонн

Газрын тос: 836 кг/м3, 0.1% хүхэр, 5.75 мПа*с

Ашигт давхарга: 2350 метр

Тамсагийн газрын тосны орд

/Зураг-3/

 

 

 

Байршил: Дорнод аймаг, Халхгол сум

Гэрээлэгч: Петрочайна Дачин Тамсаг ХХК

Гэрээ байгуулсан огноо: 1995.12.11

Ашиглалтын талбай: 209.2 км2 (хайгуулын талбайн 2.1%)

Нийт өрөмдсөн цооног: 609

Олборлолтын цооног: 311

Хоногийн олборлолт: 1,150 тонн

Газрын тос: 875 кг/м3, 0.17% хүхэр, 18.9мПа*с

Ашигт давхарга: 2200 метр

Зүүнбаян, Цагаан-Элсний газрын тосны орд 

/Зураг-4/

 

 

 

Байршил: Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүнбаян баг

Гэрээлэгч: Доншен Газрын тос (Монгол) ХХК

Гэрээ байгуулсан огноо: 1997.01.24

Ашиглалтын талбай: 239.5 км2 (хайгуулын талбайн 4.5%)

Нийт өрөмдсөн цооног: 131

Олборлолтын цооног: 102

Хоногийн олборлолт: 134 тонн

Газрын тос: 878 кг/м3, 0.12% хүхэр, 29.6мПа*с

Ашигт давхарга: 1700 метр

Цэн тогоруу газрын тосны орд 

/Зураг-5/

 

 

 

Байршил: Дорнод аймаг, Матад сум

Гэрээлэгч: Петро Матад ХХК

Гэрээ байгуулсан огноо: 1993.04.26

Ашиглалтын талбай: 218 км2 (хайгуулын талбайн 1.2%)

Нийт өрөмдсөн цооног: 8

Олборлолтын цооног: Одоогоор олборлолтын тоноглолтой цооног байхгүй байна

Газрын тос: 807 кг/м3, 0.03% хүхэр, 27.2мПа*с

Ашигт давхарга: 2850 метр

Газрын тосны нөөцийн талаар:

Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ)-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-өөр 2010-2012 оны хооронд Тосон-Уул XIX, Тамсаг-XXI болон 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-т талбайн газрын тосны нөөцийн тооцооны тайланг хэлэлцүүлж, дээрх талбайнуудын газрын тосны нөөцийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд хүлээн авсан. 2021 онд Матад XX талбайн нөөцийг нэмж хүлээн авсан.

Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн газрын тос байна./Зураг-6/

     Зураг-6: Газрын тосны нөөц

Газрын тосны олборлолт, экспортын талаар:

ГЕГ, МХЕГ, ХХЕГ, ИХШХЕГ-ын орон нутаг дахь салбар байгууллага болон Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох хэлтсийн төлөөлөгч, мэргэжилтнүүд газрын тосны экспортын үйл ажиллагаанд газар дээр нь тогтмол хяналт тавьж ажилладаг. Хөндлөнгийн хяналтын эрх бүхий Амбер ХХК нь 1997 оны БХГ-т талбайгаас олборлон, экспортолж буй газрын тосны тоо хэмжээ, чанарын шинжилгээг 2009 оноос, Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлон экспортолж буй газрын тосны тоо хэмжээ, чанарын шинжилгээг 2011 оноос тус тус хийж эхэлсэн. Түүнчлэн 2013 онд гаалийн хяналтын талбайг барьж дуусган, 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ашиглалтанд оруулсан.

Монгол Улсын хэмжээнд 1996-2022 оны хооронд нийт 75.98 сая баррель буюу 10.28 сая тонн тос олборлож, 72.81 сая баррель буюу 9.85 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж газрын тосны орлогоос нийт 2.18 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн. /Зураг-7/

Зураг-7: Газрын тосны олборлолт, экспортын харьцаа болон улсын төсөвт төвлөрүүлсэн орлого