Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /2023 он/ татах

Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянасан мэдээлэл /2023 оны жилийн эцсийн байдлаар/ татах

Геологи хайгуулын ажилд 2022 онд зарцуулагдсан зардлын нэгтгэл /2023 жилийн эцсийн байдлаар/ татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн  тайлан  /2023 оны 1-р улирал/ татах

Геологи хайгуулын ажилд 2022 онд зарцуулагдсан зардлын нэгтгэл /Баталгаажсан 25 тайлангийн хэмжээнд/ /2023 оны 03-р сарын 15-ны байдлаар/ татах

Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянасан мэдээлэл /2023 оны 1 дүгээр улирлын байдлаар/ татах

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн  тайлан /2022 он/ татах

 

  • Ашигт малтмалын тухай хуулийн 48.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс жил бүр ирүүлдэг хайгуулын ажлын төлөвлөгөө болон жилийн тайланг хүлээн авч хянадаг.

2016-2021 онд Хувийн хөрөнгөөр хийсэн Геологи хайгуулын ажлын тайланг цахимаар хүлээн авч хянан баталгаажуулсан мэдээ

2022.08.01-ний байдлаар

Ашигт малтмалын хайгуулын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авах ба хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянаж санхүүгийн жилийн тайлан тэнцэлд тулгуурлаж баталгаажуулдаг болно.

2016-2021 онд Хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардлын нэгтгэл 2022.08.01-ний байдлаар

/тэрбум. төгрөгөөр/

Хайгуулын ажлын төлөвлөгөө тайлангийн ирц, баталгаажуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн тооноос буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хэмжээ жил бүр буурч хөрөнгө оруулалт багасаж байгаатай шууд хамааралтай юм.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажил хийж нөөц тооцон бүртгүүлэхээр ирүүлсэн ашигт малтмалын ордын нөөцийн тооцоо, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч хэлэлцэх ба 2021 онд 16 удаагийн хурлаар 128, 2022 оны 8 дугаар сарын 01-ний байдлаар 13 удаагийн хурлаар 91 хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тус тус хэлэлцүүлээд байна.

Голлох таван ашигт малтмалаар 2014-2021 онуудад батлагдсан нөөцийн хэмжээг графикаар доор харууллаа.

Нүүрсний нөөцийн тайланг 2021 онд 8-г хэлэлцэж хүлээн авсан ба томоохон ордуудаас дурдвал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний орд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алаг тогоогийн нүүрсний орд зэрэг болно.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тасралтгүй жигд өсөж байгаатай холбогдуулж сүүлийн жилүүдэд зэсийн хайгуул идэвхтэй хийгдэж үр дүнд нь улсын эрдсийн санд бүртгүүлсэн нөөцөөс харж болно. 2021 онд Зэсийн ордын 9 тайланг хэлэлцсэн бөгөөд томоохон ордуудаас дурдвал Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Алтан хөндийн алт-зэсийн орд, Баян-Айрагийн алт-зэсийн хүдрийн ордууд зэрэг болно.

Жоншны нөөцийн тайланг 2021 онд 15-г хэлэлцэж хүлээн авсан ба жоншны хайгуул хийхэд төрийн бодлого, хөтөлбөрүүд шаардлагатай мэд харагдаж байна.

 

Алтны хайгуул хийгдэж буй ордуудын ихэнх хувь нь шороон ордууд байх ба хөрөнгө оруулалт багатай богино хугацаанд ашиг олдог зэрэг нь нөлөөлдөг ба Монгол улсын засгийн газраас  алт хөтөлбөрүүдийг удаа дараалан хэрэгжүүлж байгаатай ч холбоотой байна гэж үзэж болно.

2010 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянголын төмрийн хүдрийн ордын нөөцийн тайланг хэлэлцэн хүлээн авсан байна.