Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн зорилт:

Газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

Хэлтсийн үндсэн чиг үүрэг

Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ, туршилтын асуудал эрхэлсэн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Шатах ашигт малтмалыг хаягдал, бохирдол багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай баяжуулах, гүн боловсруулах ажлын суурь судалгаа,  уул уурхайн үйл ажиллагааны улмаас бохирдсон газрын хөрс, усны чанар, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний чанар, боловсруулалттай холбогдсон шинжилгээ, туршилт, судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад  дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Уул уурхай, газрын тосны төв лабораторийн үйл ажиллагаа нь агентлагийн даргад болон газрын аппаратад газрын тосны бүтээгдэхүүн, хатуу түлш болон тэдгээрийн бүтээгдэхүүн, уул уурхайн улмаас бохирдсон газрын хөрс, усны  шинжилгээ, туршилтыг Монгол улсад болон олон улсад  мөрдөгдөж буй стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр төвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх,  хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний шууд хэрэглэгч нь агентлагийн дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

Хэлтсийн бүтэц, зохион байгуулалт:

Албан тушаалОвог нэрсУтас         Өрөөний дугаарИ-мэйл хаяг
1Уул уурхай, газрын тосны төв лабораторийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 70188122 /201/ 
2Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан ахлах шинжээч /чанарын менежер/Жаргалсайханы Бадамсүрэн70188122 /201/badamsuren.j@mrpam.gov.mn
3Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээчБямбадоржийн Сонинцэцэг70188122 /201/sonintsetseg.b@mrpam.gov.mn
4Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч Хэнзээгийн Заяа70188122 /201/zaya.kh@mrpam.gov.mn
5Нүүрсний шинжилгээ хариуцсан ахлах шинжээч /техникийн менежер/Дашдоржийн Ууганчимэг70188122 /203/uuganchimeg.d@mrpam.gov.mn
6Нүүрсний шинжилгээ хариуцсан шинжээчГансүхийн Шинэчимэг70188122 /204/shinechimeg.g@mrpam.gov.mn
7Нүүрсний шинжилгээ хариуцсан шинжээчУртнасангийн Солонго 70188122 /203/solongo.u@mrpam.gov.mn
8Хөрс, усны шинжилгээ хариуцсан шинжээч   
9ТехникчУранчимэгийн Нандин-Эрдэнэ nandinerdene.u@mrpam.gov.mn