Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эхэлнэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахад дараах материалыгбүрдүүлэн АМГТГ-т хандана.

  1. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл (маягт К-1),
  2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт К-4),
  3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг буулгасан 2 хувь зураг,
  5. Үйлчилгээний хөлс төлсөн баримтын эх хувь,
  6. Хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх албан ёсны мэдээлэл,
  7. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны),
  8. Хайгуулын талбайд гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, өртгийг тусгасан урьдчилсан төсөл

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний(үүнд автобензин, дизель түлш, огоцны түлш, тос, тосолгооны материал, шигэрүүлсэн шатдаг хий, битум, мазут гэх мэт)хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2014 онд 1,314 мян.тн, 2015 онд 1,191 мян.тн, 2016 оны эхний 8 сарын байдлаар 754,990 мян.тнтус тус импортлоод байна.

Шатахууны үнэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:

  1. Шататхууныгадаад үнэ буюу нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үнэ(борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 58%-ийг эзэлж байна.)
  2. Нийт татвар буюу Онцгой албан татвар, Гаалийн албан татвар, НӨАТ, Албан татвар(борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 31%-ийг эзэлж байна.)
  3. Валютын ханш
  4. Зээлийн хүү
  5. Тээвэр, ложистик болон борлуулалтын үйл ажиллагааны зардал,(ханш, зээлийн хүү, борлуулалтын зардал буюу нийт зардал борлуулж буй бүтээгдэхүүний нийт өртгийн 11%-ийг эзэлж байна.)
  6. Импортлогч аж ахуйн нэгжийн ашиг гэх мэт болно.

Манай улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь гаднаас импортолдог, үүний 90 орчим хувийг зөвхөн ОХУ-аас худалдаан авч байна. 2014 оны 5 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Роснефть” компани цөөн тооны импортлогч аж ахуйн нэгжүүдтэй газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх 5жилийн гэрээ байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр Сингапурын бирж дээрх түүхий тосны үнэд суурьлан тогтоохболсноор тус компаниас нийлүүлж буйшатахууны хил үнэ(гэрээний үнэ) тодорхой хэмжээгээр буурсан.

Мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор баруун, зүүн, төвийн бүсүүдэд шатахууны Онцгой албан татварыг ялгавартай тогтоож, баруун болон зүүн бүсийн шатахууны жижиглэнгийн үнийг төвийн бүсийн үнэтэй ижил төвшинд хүргэсэн. 2016 онд шатахууны үнийг төрөл тутамд баруун бүсэд 120-250 төгрөгөөр, зүүн бүсэд 50-80 төгрөгөөр тус тус бууруулсан ба Хангай бүс нутгаар 80-160 төгрөгөөр буурсан. Улаанбаатар хотод шатахууны үнэ төрөл тутамдаа 80-100 төгрөгөөр, Төвийн бүс буюу Дархан-Уул, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудад өнгөрсөн онтой харьцуулхад 60-150 төгрөгөөр буурсан. Цаашид дэлхийн зах дээрх газрын тосны үнийн хэлбэлзлээс хамааран шатахууны үнэ өсч, буурах болно.

Сүүлийн 25 жилийн хугацаанд эрчимжсэн судалгаа хайгуулын үр дүнд газрын тосны нөөцийг өсгөж 3 талбайд олборлолт явуулах хэмжээнд хүрсэн. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц маань 43 сая орчим тонн байна. Бид жилд 1 сая орчим тонн газрын тос олборлон экспортлож байна. Харин манай оронд тохиромжтой хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийг бүрэн хангах хэмжээнд өнөөдрийн байдлаар хараахан хүрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар хэрэглэж буй шатахуун нь хүчин төгөлдөр стандартын шаардлагыг хангаж байгаа. Гэхдээ тус яам шатахууны өндөр стандартыг нэвтрүүлж, автомашины утаанаас үүдэх агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ аван ажиллаж байна. Евро-4 болон Евро-5 стандартуудыг эх орондоо нэвтрүүлэх арга хэмжээг эхлүүлээд байгаа.