Санал асуулга

“Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгуулах тухай

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шууд сонсох, тэдгээрийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилгоор “Уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр алт олборлогч 40 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй, 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр жонш олборлогч 28 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй, 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нүүрс олборлогч 28 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцсон.
Цаашид зохион байгуулах “Уурхайчдын өглөө” уулзалтын чиглэл, хэлэлцэх асуудлыг салбарын оролцогч талуудын хэрэгцээ, саналд үндэслэн тодорхойлох тул Та бүхэн уулзалтаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж буй асуудал, санал болгож буй сэдэв, чиглэлийн хүрээнд саналаа ирүүлж, салбарын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна уу.

Олон хариулт сонгож болно (2 хүртэл). Дуусах: 2026-10-31 15:14