Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийг шингэрүүлэн LNG үйлдвэрлэнэ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тосны асуудал хэлэлцэх салбар зөвлөл 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой XXXIII талбайн асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар “Метан газ ресурс” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус талбайн Улааннуурын хэсэгт тооцоолсон нүүрсний давхаргын метан хийн нөөцийн хүрээнд боловсруулсан “Ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөнд тусгаснаар “Метан газ ресурс” ХХК нь 2027-2029 оны хооронд олборлолтын нийт 40 цооног өрөмдөж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Улмаар олборлосон метан хийг технологийн горимын дагуу шингэрүүлж, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх юм.

Түүнчлэн гэрээлэгч компани нь орд ашиглалтын үйл ажиллагаатай зэрэгцүүлэн нүүрсний бусад давхаргад тогтоогдсон хийн нөөцийг нэмэгдүүлэх үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тус талбайн метан хийн нөөцийн зэрэглэл ахиж, цаашид олборлох боломжтой хийн хэмжээ өсөх чухал ач холбогдолтой юм.


Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 143 үг (1173 тэмдэгт)
Уншсан: 30
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-11-16 15:13:58 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-11-16 15:21:21 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах