Монгол улсын засгийн газрын 2014 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.3, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/144 дугаартай“Сонгон шалгаруулалтын талбай батлах тухай” тушаалыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Д/д

СШ дугаар

Аймаг

Сум

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Босго үнэ

1

СШ-106

Сэлэнгэ

Баянгол

Нарангийн гол-2

436.16

3,297,035.13

Сонгон шалгаруулалтын талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас (www.mrpam.gov.mn) авна уу. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас авч болно.

1. Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн хүлээлгэн өгнө.

2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг уг сонгон шалгаруулалтад оролцогч

аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд нээнэ. Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө.

3.Ирүүлсэн саналыг Ашигтм малтмал газрын, тосны газрын даргын тушаалаар батлагдсан комисс Монгол улсын засгийн газрын 2014 оны 216 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2025 оны А/120 дугаартай тушаалын дагуу үнэлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хаяг:

Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмал, газрын тосны газар 209 тоот өрөө, Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга, утас 263923

Саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

Саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /албан бичгээр/

2. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

3. Талбайн нэр байршил, аймаг, сумын нэр, талбайн булангийн цэгүүдийн солбицол, талбайн байршил, хилийг харуулсан зураг (2%).

4. Үйлчилгээний хураамж 250,000 төгрөг төлсөн баримт Төрийн сангийн MN050090100900000752 /төлбөрийн баримт эх хувь/

5. Татварын өргүй тухай тодорхойлолт /харьяа татварын албанаас/

6. Хууль хяналтын байгууллага болон шүүхийн маргаангүй талаарх лавлагаа

7. Сонгон шалгаруулалтын босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг Төрийн сангийн MN480090100900018408 дугаартай дансанд баримт (төлбөрийн баримт эх хувь)

8. Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичиг

9. Аж ахуй нэгжийн танилцуулга, хаяг, утас.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Эх сурвал

Кадастрын хэлтэс
Өргөдөл гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэг

Утас: (51)- 263923


Мэдээлэл
Уншихад: ~3 мин
Үгийн тоо: 414 үг (3206 тэмдэгт)
Уншсан: 29
Төрөл: Нийтлэл
Нийтэлсэн: 2026-08-19 06:59:56
Шинэчилсэн: 2026-08-19 07:00:26
Хуваалцах