Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
2026-08-25 09:19:50
Ашигт малтмал, газрын тосны газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/143 дугаартай тушаалын хавсралтаар баталсан талбайгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг 1770.20 гектар талбай бүхий Сэрх нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-9202, Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг 9815.29 гектар талбай бүхий Ганзагат нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-9208, Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сумдын нутаг 812.79 гектар талбай бүхий Урт гозгор нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-9209 талбайнуудыг Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/163 дугаар тушаалаар хассан болохыг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж
Кадастрын хэлтэс
Өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Батцэцэг
Утас: (51)- 263923