Орон нутгийн ШТС-ууд дахь автомашины хүлээгдэл буурч байна
2026-08-31 15:47:51
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импорт, түгээлт хэвийн үргэлжилж байна. Гэхдээ хөдөө орон нутагт шатахууны хангамжийг хүргэхэд байрлалаас шалтгаалан хугацаа орж байгааг онцлон тэмдэглэе. Наймдугаар сарын 30 -ны өдрийн байдлаар хөдөө орон нутгийн 365 ШТС-аас 200 ШТС хэвийн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн нэг ШТС дээрх хүлээгдлийн хэмжээ дунджаар 70-75 машин байсан бол энэ хүлээгдэл буурч, дунджаар 58 машин байна.
Харин Булган, Дорнод аймгуудад ШТС-ууд дахь хүлээгдлийн хэмжээ 100 -аас дээш байна. Хамгийн өндөр ачаалалтай байсан аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүргийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням өгснөөр ШТС хүлээгдэл
Дархан-Уул аймаг 100 – 55 /тээврийн хэрэгсэл/
Өмнөговь аймаг 250 – 40 /тээврийн хэрэгсэл/
Сүхбаатар аймаг 100 – 55 /тээврийн хэрэгсэл/
Архангай аймаг 105 – 50 /тээврийн хэрэгсэл/
Төв аймаг 90 – 70 /тээврийн хэрэгсэл/
Дундговь аймаг 200 – 55 /тээврийн хэрэгсэл/
тус тус буурсан байна.
Эх сурвалж
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам