“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2026” чуулга уулзалтанд илтгэл танилцууллаа

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул 2026” чуулга уулзалт 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог энэхүү арга хэмжээ нь энэ удаа “ХАРИУЦЛАГАТАЙ ХАЙГУУЛ” уриатай явагдаж байна.

Тус чуулга уулзалтанд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр “Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын өнөөгийн байдал” сэдвээр, Цацраг идэвхт, ховор, үнэт металл болон мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн О.Оргил “Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ашигт малтмалын хайгуулын ажлын өнөөгийн байдал” сэдвээр тус тус танилцуулга хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 116 үг (906 тэмдэгт)
Уншсан: 35
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-30 15:46:13
Шинэчилсэн: 2026-03-30 15:47:19
Хуваалцах