Монгол улсын Ашигт малтмал, Газрын тосны газар Оросын холбооны улсын “Росгеологи”-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд  /2019.09.03/ АМГТГ-ын дарга Х.Хэрлэн Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн  Ерөнхий захирал С.Н. Горьков нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гол чиглэл нь байгалийн баялгийг зохистой хөгжүүлэхэд  чиглэж,  Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын хэвлийн геологийн судалгааны асуудлаар гүйцэтгэх хамтын  үйл ажиллагааны үндэс болох бөгөөд хоёр улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжих юм.

Фото эх сурвалж News.mn


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 2019-09-05-1a.jpg 184.7 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 70 үг (538 тэмдэгт)
Уншсан: 3363
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2019-09-04 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:30:02
Хуваалцах