Монгол-Германы хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ”ний төслийн хэлэлцүүлэг

Монгол-Германы Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан Байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-тэй хамтран 2017 оноос 2022 оны 3 сарыг дуустал хугацаанд “Монгол Улсын Эрдэс Баялгийн салбар дахь институцийн болон боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх-II” төслийг хэрэгжүүлсэн.

Тэгвэл энэхүү төслийн дараагийн шатны төсөл болох “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан Байгалийн нөөцийн хүрээлэн, УУХҮЯ, АМГТГ, ҮГА хамтран 2022-2023 онд хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн боловсруулахаар ХБНГУ-аас Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэнгийн төслийн удирдагч хатагтай Док.Вибке Кревет, Геологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Док. Малте Дробе нар МУ-д ирж 2022 оны 4 дүгээр сарын 20-28 ны өдрүүдэд УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны холбогдох албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 viber_image_2022-04-26_10-14-38-997.jpg 191.3 KB image
2 viber_image_2022-04-26_10-14-40-367.jpg 217.4 KB image
3 viber_image_2022-04-26_10-14-38-623.jpg 245.6 KB image
4 viber_image_2022-04-26_10-14-39-701.jpg 188.1 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 118 үг (954 тэмдэгт)
Уншсан: 2058
Хавсралт: 4 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2022-04-25 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 00:47:26
Хуваалцах