Мэндчилгээ
2026-10-01 17:32:52
Ашигт малтмал, газрын тосны салбарын хөгжлийн хүндтэй түүхийг бичилцэж, мэдлэг чадвар, залуу насаа салбарынхаа үйл ажиллагаанд зориулсан эрхэм ахмадууддаа "Ахмадын баяр"-ын мэндийг хүргэе.
Төрийн бодлогыг хэрэгжүүлэн, “Үндэсний эдийн засгийн хөгжилд салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх” бидний эрхэм зорилго нь Та бүхний байгуулсан үнэт өв, нөр их хөдөлмөр дээр үргэлжлэн биелж байна.
Эх орныхоо өнцөг бүрт байгалийн баялгийг нээн илрүүлж, салбарынхаа хөгжил дэвшлийн бат бөх суурийг бүтээлцсэн Та бүхний нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэлийг бид цаг ямагт бахархан дээдэлдэг билээ. Залуу хойчдоо үнэт сургаалаа хайрлан, мэргэжлийн өв уламжлалыг үргэлжлүүлж буй эрхэм ахмадууддаа эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Ахмад буурлуудын маань ухаан тунгалаг, нас буян нь арвижих болтугай.
П.БАЯНБААТАР
2026 оны 10 дугаар сарын 01
Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922