МЭНДЧИЛГЭЭ

1939 онд “Уурхай ба ашигт малтмалын трест” байгуулагдаж, Үндэсний геологийн салбарын суурь тавигдсанаас хойш геологичдын алхны дуу эх нутгийн маань өнцөг булан бүрд тасралтгүй цуурайтсаар ирлээ.

Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 87 жил, Монголын Геологийн холбооны 30 жилийн ой болон “Монголын геологчдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн геологчид, салбарын нийт хамт олондоо баярын мэндийг дэвшүүлье.

Эх нутгаа танин мэдэх чин хүслээр жигүүрлэн, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг манлайлан яваа та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА П.БАЯНБААТАР




Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ө.Лхамноржин
Утас: 51-263922

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 101 үг (774 тэмдэгт)
Уншсан: 34
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-16 14:27:05 - Лхамноржин Өлзийтогтох
Шинэчилсэн: 2026-10-16 14:28:09 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах