Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын  талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газраас нэр бүхий 10 талбайд  сонгон шалгаруулалт явуулсан.

Тус сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс “Эм Эм Ар Ай” ХХК,  “Мэлбүрикапитал монголиа” ХХК,   “Хаадын эрдэнэс” ХХК,  “ Эс Кью Эс” ХХК, “Айбекс лэнд монголиа” ХХК, “Гоби коул энд энержи” ХХК нь дээрхи журмын шаардлагыг хангаж шалгарсан оролцогч  болсныг мэдэгдье.

АШИГТ  МАЛТМАЛЫН ГАЗАР

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 94 үг (650 тэмдэгт)
Уншсан: 2932
Төрөл: common
Нийтэлсэн: 2014-11-11 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:38
Хуваалцах