“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2019-07-09 00:00:00
“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” Засгийн газрын 2019 оны 5-р сарын 29-ний өдрийн 214 дугаар тогтоолоор батлагдсантай холбогдуулан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар хамтран “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах, мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 7 дугаар сарын 8-нд Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хүнд үйлдвэрийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгж, 13-н мэргэжлийн холбоод, үйлдвэр технологийн паркын төлөөлөл, мөн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, санал сэтгэгдэлээ хэлэлцлээ.
“Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд 2019 оны 8-р сарын 15 хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтэст аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг үргэлжлүүлэн авч байна.

Хавсралт файлууд
| # | Файл | Хэмжээ | Төрөл |
|---|---|---|---|
| 1 | 2019-07-09-2.jpg | 3.26 MB | image |
| 2 | 2019-07-09-1.jpg | 796.6 KB | image |