“Хариуцлагаар Нэгдье” аяныг зохион байгуулна

“Хариуцлагаар Нэгдье” аяныг зохион байгуулна. Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхайн үндэсний ассоциацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Авлигатай Тэмцэх Газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс болон Уул уурхай үндэсний ассоциацийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар эрдэс баялгийн салбарын оролцогч талуудад хариуцлагатай уул уурхайн үзэл баримтлал, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломж, арга замын талаар санал солилцож, “Хариуцлагаар Нэгдье” аяныг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Тус аяны хүрээнд холбогдох уулзалт, танилцуулгыг 2026 оны 4 дүгээр сарын сүүлийн 7 хоногт Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уул уурхайн компаниуд, бичил уурхай эрхлэгчид болон орон нутгийн холбогдох байгууллагуудыг хамруулна. Аяны хүрээнд хариуцлагатай уул уурхайн ойлголт, суурь зарчим, хэрэгжилтийн ач холбогдол, хууль эрх зүйн орчин, ил тод байдал, ёс зүй, авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/93qQzqNS3M9q2ZVp9




Эх сурвалж

Уул уурхай, газрын тосны төв лаборатори

Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Баяр-Эрдэнэ

Утас: 51-263947

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 147 үг (1252 тэмдэгт)
Уншсан: 525
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-04-08 10:30:57
Шинэчилсэн: 2026-04-15 15:42:07
Хуваалцах