Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх аж ахуйн нэгжүүдийн дунд “Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын тайлангийн Маягт-1, 2-ийг цаг хугацаанд нь чанартай гаргацгаая” сэдэвт сургалтыг  2014 оны 3-р сарын 20-ны 10 цагаас Засгийн Газрын 11 дүгээр байрны /хуучнаар Худалдаа Аж Үйлдвэрийн танхим/ хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Иймд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох албан хаагчдаа сургалтанд идэвхитэй хамруулахыг мэдэгдэж байна.

Жич: Сургалт үнэ төлбөргүй явагдах болно.

Сургалтын хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.

Ашигт Малтмалын Газар, Сангийн яам, ТЕГазар

Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагын Ажлын алба

Лавлах утас: 263709, 70110525


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 hutulbur_etses.pdf 112 KB application
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 100 үг (744 тэмдэгт)
Уншсан: 3033
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2014-03-18 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:41
Хуваалцах