ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ОРОН НУТГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газрын тосны салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар болон тус аймагт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран орон нутгийн уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт зохион байгууллаа.

Уулзалтад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Цолмон, Аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл, аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Уг уулзалтаар салбарын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Дорнод аймагт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих, тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.


Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 169 үг (1290 тэмдэгт)
Уншсан: 27
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-17 22:53:29 - Лхамноржин Өлзийтогтох
Хуваалцах