Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар

Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн сонгон шалгаруулалтын зар

Сонгон шалгаруулалтын талбайн байршлын зураг

Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн газрын тосны хайгуулын Увс I, Хар ус II, Шарга III, Богд IV, Онги V, Нэмэгт VI, Хонгор VIII, Төхөм X хойд, Цагаан Элс XIII, Зүүнбаян XIV, Нялга XVI, Дарьганга XXIV, Чойр XXV, Цайдам XXVI, Сүхбаатар XXVII, Хар ухаа XXXVIII талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалтыг сэргээн зарлаж байна.

Дээрх талбайнуудад нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ.

Газрын тосны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болох 20,000 ам.доллар (хорин мянга)-ын хураамжийг төлсөн байна.

Хайгуулын талбай тус бүрийн багц материалыг худалдан авах боломжтой. Тухайн хайгуулын талбайд оролцох хүсэлт гаргах бүх оролцогчид багц материалыг заавал худалдан авсан байна.

Хайгуулын талбайн захиалгын үйлчилгээний хөлс болон хайгуулын талбайн багц материалын төлбөрийг.дараах дансанд төлнө:

Хүлээн авагчийн нэр

Хүлээн авагч банк

Дансны IBAN дугаар

АМГТГ

Төрийн сан

MN810090100900018008 (төг.)

Захиалгын материалыг дараах хаягаар ирүүлнэ:

Ашигт малтмал, газрын тосны газар

Монгол Улс, Улаанбаатар хот 15170,
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын XII байр

Утас:+976-77771900
Цахим шуудан: oil-tender@mrpam.gov.mn

Холбоо барих:

Түвшинбаяр Сандагдорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга
Цахим шуудан: tuvshinbayar.s@mrpam.gov.mn
Утас: +976-88044554

Мөнгөнтөгс Лхагвадорж
Газрын тосны хайгуулын хэлтсийн мэргэжилтэн
Цахим шуудан: munguntugs.l@mrpam.gov.mn
Утас: +976-88082894

Ашигт малтмал, газрын тосны газар

Газрын тосны хайгуулын нээлттэй талбайн хэмжээ:

1. Увс I — 19,671.6329 км²

2. Хар ус II — 22,331.3155 км²

3. Шарга III — 26,055.1646 км²

4. Богд IV — 39,028.3955 км²

5. Онги V — 32,097.7440 км²

6. Нэмэгт VI — 13,812.7014 км²

7. Хонгор VIII — 29,259.6896 км²

8. Төхөм X хойд — 20,903.6803 км²

9. Цагаан Элс XIII — 11,369.1899 км²

10. Зүүнбаян XIV — 8,698.7793 км²

11. Нялга XVI — 9,292.6736 км²

12. Дарьганга XXIV — 16,847.4728 км²

13. Чойр XXV — 18,587.9503 км²

14. Цайдам XXVI — 11,121.2628 км²

15. Сүхбаатар XXVII — 23,073.5126 км²

16. Хар ухаа XXXVIII — 11,779.5774 км²

Эх сурвалж 

Газрын тосны хайгуулын хэлтэс

Цооногийн туршилт, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Магнайбаяр

Утас: 51-263963

Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 386 үг (2766 тэмдэгт)
Уншсан: 50
Төрөл: Мэдээ мэдээлэл
Нийтэлсэн: 2026-10-08 16:21:33 - Мөнх-оргил Моломжамц
Хуваалцах