Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Тус тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагт цуглан дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллалаа.




АМГТГ-ЫН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИ

Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922


Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 93 үг (717 тэмдэгт)
Уншсан: 24
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-30 15:37:25
Шинэчилсэн: 2026-03-30 15:50:57
Хуваалцах