БРЮССЕЛЬ, 7-р сарын 20 (Ройтерс)

Европын холбоо лхагва гарагт ирэх саруудад шатахууны хэрэгцээг бууруулах онцгой үеийн төлөвлөгөө гаргаж, шатахууны хэрэглээгээ танахгүй бол Орос улс нийлүүлэлтээ зогсоосноор ирэх өвөл шатахууны төлөө тэмцэж магадгүй гэдгийг улс орнуудад анхааруулж байна.

Орос Украйны дайнд Европын улс орнууд Украйнд дэмжлэг үзүүлсний улмаас Москва цаашид нийлүүлэлтээ хязгаарлах хариу арга хэмжээ авч байгаа учир Европын улс орнууд ирэх өвлийн шатахууны нөөцөө хангахаар ажиллаж байна. Оросын “Газпром” компани ЕХ-ны зарим улс руу шатахуун нийлүүлэхээ аль хэдийн зогсоосон байна. 

Европын холбоо улс орнуудыг шатахууны хэрэглээгээ багасгаж цаашид шатахууны хомсдолд орохоос сэргийлэх талаар бэлтгэлтэй байхыг анхааруулж байна. ЕХ-ны төлөвлөгөөний төсөлд улс орнуудад ирэх 8 сарын турш түлшний хэрэглээгээ багасгах  арга хэмжээнүүдийг санал болгох бөгөөд энэ нь нийлүүлэлтийн онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх сайн дурын арга хэмжээ байх юм. ЕХ-ны албаны хүний хэлснээр ингэснээр шатахууны хэрэглээ 10-15 хувиар буурна гэж тооцоолж байгаа юм байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/energy/bracing-russian-gas-cuts-eu-readies-plan-cut-demand-2022-07-20/


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 JMBB2PMWFNMMVKX4ZFG5CQQI6M.jpg 123.7 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 141 үг (1150 тэмдэгт)
Уншсан: 1600
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2022-07-20 00:00:00
Шинэчилсэн: 2024-10-14 00:47:26
Хуваалцах