АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4483 дугаартай дүгнэлтээр “Ган арвин ашиг" ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгож бүртгэсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус компанийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт Хажуу булаг нэртэй 31.16 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-022505 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж

Кадастрын хэлтэс

Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Тэмүүлэн

Утас:51-263942

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 114 үг (867 тэмдэгт)
Уншсан: 46
Төрөл: Announcement
Нийтэлсэн: 2026-10-22 15:58:57 - Мөнх-оргил Моломжамц
Хуваалцах