Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдэж байна
2026-08-07 07:42:48
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна.
Үүнд:
|
№ |
ТЗ-ийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, сум |
Талбайн хэмжээ /га/ |
Талбайн нэр |
Эзэмшигчийн нэр |
|
1 |
XV-018292 |
2015.05.28 |
Өвөрхангай, Баруунбаян-Улаан |
88.57 |
Тээг |
“Ган эрдэнэ кристал” ХХК |
|
2 |
MV-021071 |
1997.06.13 |
Сэлэнгэ, Ерөө |
36.22 |
Цагаан тохой |
“Бэрлэгмайнинг” ХХК |
|
3 |
MV-000435 |
1997.06.13 |
Сэлэнгэ, Ерөө |
156.28 |
Цагаан тохой |
“Бэрлэгмайнинг” ХХК |
Эх сурвалж
АМГТГ, Кадастрын хэлтэс
Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Тэмүүлэн
Утас:51-263942