Ашигт малтмалын газрын төлөөлөл Японы ЖАЙКА агентлагийн судалгааны багийн төлөөлөгчидтэй уулзлаа

2015 оны 09 дүгээр сарын 02 –ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа Япон улсын ЖАЙКА агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа” –ны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Судалгааны багийн төлөөлөлд Төслийн багийн ахлагч Кацухиде Нагаяама, Уул уурхай хариуцсан зөвлөх Гота Дегучи нар хүрэлцэн ирэв.

Тус төслийн зорилго нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн өнөөг хүртэлх бодлого, стратеги, төсөл хөтөлбөр, судалгааны талаарх мэдээллийг цэгцэлж, дүн шинжилгээ хийх юм.

Энэхүү уулзалтын хүрээнд тус төсөлд хэрэгцээтэй ерөнхий мэдээлэл болох ашигт малтмалын нөөцийн хэмжээ, орд газрууд, олборлолт болон экспортын хэмжээ, газрын ховор элемент, нүүрс орлох түлш үйлдвэрлэлтийн өнөөгийн байдал зэрэг мэдээллийг Ашигт малтмалын газар төслийн багт танилцуулав.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 2015-09-07-5.JPG 234.8 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 110 үг (827 тэмдэгт)
Уншсан: 2935
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2015-09-07 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:09
Хуваалцах