Ашигт малтмалын газрын төлөөлөл Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн яамны төлөөлөлтэй уулзлаа

2015 оны 09 дүгээр сарын 02 –ны өдөр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн сайд Теводрос Гебрезябер тус улсын эрчим хүч, уул уурхайн салбарын бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Теводрос Гебрезябер Ашигт малтмалын газрын үйл ажиллагаа болон Монголын улсын геологи, уул уурхайн салбартай танилцаж, санал солилцов.

Этиопын Уул уурхайн сайдын зүгээс Монгол улсад бичил уурхайн ажлыг зохицуулдаг хууль, эрх зүйн талаар сонирхов. Үүнээс гадна талууд хоёр улсын геологи, уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, авч буй арга хэмжээ болон аюулгүй байдал, хүний нөөцийн эрх зүйн зохицуулалтын тухай танилцлаа.


Хавсралт файлууд
# Файл Хэмжээ Төрөл
1 2015-09-07-6.JPG 219.1 KB image
Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 101 үг (712 тэмдэгт)
Уншсан: 3277
Хавсралт: 1 файл
Төрөл: common
Нийтэлсэн: 2015-09-07 00:00:00
Шинэчилсэн: 2024-11-15 12:29:09
Хуваалцах