АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРААС ШАТАХУУНЫ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2026-08-03 11:19:10
Шатахууны хангамж, нийлүүлэлт болон нөөцийн цаг үеийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар нар мэдээлэл өглөө.
Баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-наас 14-ний хооронд иргэдийн орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шатахууны хэрэглээ ердийн үеийнхээс 4 дахин өссөнтэй холбоотойгоор зарим байршилд нийлүүлэлтийн тасалдал, ШТС-уудад ачаалал үүссэн.
Аймгийн төвүүдэд түгээлт хэвийн байгаа ч зарим суманд шатахуун тасалдаад байна. Нийслэлийн хувьд зарим АИШ-ууд нөөцдөө хязгаарлалт тогтоон олгож байгаа бөгөөд маргаашаас нийлүүлэлт нэмэгдэж, хомсдол буурна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 15-17 хоногийн, дизель түлшний 20-23 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.


Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Ө.Лхамноржин
утас: 51-263922