"Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуй нэгж, байгууллага"-ыг шалгаруулна
Геологи, Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэрийн салбарын 2021 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Оны шилдгүүдийг шалгаруулах номинац
“Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуй нэгж, байгууллага”-ыг дараах номинац тус бүрд 1 аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулна. Үүнд:
- Геологийн судалгааны шилдэг байгууллага
- Геологи-хайгуулын шилдэг компани
- Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага
- Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага
Шалгуур үзүүлэлт
Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасан шалгаруулах болзлын дагуу явуулна.
Бүрдүүлэх бичиг баримт
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэгт нэр дэвшигч нь дараах бичиг баримтыг 2 хувь үйлдэн 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн 17:30 цагаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт ирүүлнэ. Үүнд:
- Шалгаруулалтад оролцох тухай албан бичиг
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
- Байгууллагын танилцуулга
- Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын илтгэх хуудас, холбогдох нотлох баримт материал /Фото зураг, видео бичлэг хавсаргаж болно./
- Тухайн аймаг, сумын байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон татварын байгууллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны шалгаруулалтад оролцохыг дэмжсэн албан бичиг
Шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй.
Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг
Барилгачдын талбай-3,
Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,
Чингэлтэй дүүрэг,
Ш/х-38, Улаанбаатар 15170,
Монгол улс
Утас: 51-263709