Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 328.1-404.2 ам.доллар буюу баррель нь 44.90-53.20 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.       2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 109, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна

   Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар жижиглэнгийн орон нутгийн үнэд өөрчлөлт ороогүй байна. Бөөний үнэ Дархан-Уул аймгийн А-80 автобензин 30 төгрөг, Увс аймагт А-80, Аи-92 автобензин, дизелийн түлш тус бүр 50 төгрөгөөр өсч, Дархан-Уул аймгийн дизелийн түлш 20 төгрөг буурсан байна.

Мэдээлэл
Уншихад: ~1 мин
Үгийн тоо: 123 үг (875 тэмдэгт)
Уншсан: 4072
Төрөл: Ханш үнэ
Нийтэлсэн: 2020-03-03 00:00:00
Хуваалцах