2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 328.1-404.2 ам.доллар буюу баррель нь 44.90-53.20 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар жижиглэнгийн орон нутгийн үнэд өөрчлөлт ороогүй байна. Бөөний үнэ Дархан-Уул аймгийн А-80 автобензин 30 төгрөг, Увс аймагт А-80, Аи-92 автобензин, дизелийн түлш тус бүр 50 төгрөгөөр өсч, Дархан-Уул аймгийн дизелийн түлш 20 төгрөг буурсан байна.