Геологи, уул уурхайн компаниудын анхааралд
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын алба, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкны төслийг хэрэгжүүлэгч “Адам Смит интернейшнл” байгууллага хамтран зохион байгуулж байгаа “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.
Хэлэлцүүлэг 2013 оны зургаадугаар сарын 4-ний мягмар гаригийн 14.00-18.00 цагуудад Гадаад харилцааны яамны Зөвшилцлийн танхимд болно.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
14.00-14.10 Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлнэ
14.10-14.20 ОҮИТБС-ын Сиднейн олон улсын хурлын тухай товч мэдээллийг УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу хийнэ.
14.20-14.40 “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал” мэдээллийг УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй хийнэ.
14.40-14.50 “Уул уурхайн салбарын байгаль орчны өнөөгийн байдал” мэдээллийг БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат хийнэ.
15.00-15.20 ОҮИТБС-ын товч танилцуулгыг Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон хийнэ.
15.20-15.40 Цайны завсарлага
15.40-16.30 ОҮИТБ-ын тухай хуулийн төслийн танилцуулгыг “Адам Смит интернейшнл” байгууллагын хуулийн зөвлөх Т.Батрагчаа, Төслийн захирал Жонатан Пепл нар хийнэ.
16.30-17.40 Асуулт, хариулт
17.50-18.00 Хаалтын ажиллагаа
Лавлах утас: 263709, 99061708