Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо хамтран “Уул уурхайн зураг төсөл-2014” сэдэвт сургалт семинарыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09.00-14.00 цагт ШУТИС-ийн Номын санд зохион байгуулна. 

Сургалт семинарт хамрагдах хүсэлтэй байгууллага, оролцогч (нэг байгууллагаас 2 хүн)-ийг 2014.12.12-2014.12.17.-ны хооронд 99118463, 99045250, 99187723 дугаарын утсаар болон bbayantur@yahoo.comе-мэйл хаягаар бүртгэнэ.

Жич: Семинарын үеэр 2014 оны Уул уурхайн шилдэг зураг төсөл зохиогчийг шалгаруулах бөгөөд зураг төслийн ажлыг сайжруулах чиглэлээр холбогдох илтгэл хэлэлцүүлэг явагдана.