Нүүрсний давхрагын метан хийн сургалт

“Монголын геологи хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд АМГТГ-аас Нүүрсний давхрагын метан хийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 2017-03-25-ний өдөр ШУТИС, ШУТТНС Е-604-д болох ба  сургалтыг тус чиглэлээр мэргэшсэн, туршлагатай  гадаад мэргэжилтнүүд заах болно.

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа

Сэдэв

Илтгэгч

09:00-09:15

Нээлт

ЗБ комисс

09:15-10:45

НДМ хийн гарын авлага, журам, нөөц баялгийн ангилал (Гадаадын жишээн дээр)

“Жи Өү Эйч”ХХК

Нийл ёнг

10:45-11:00

Цайны завсарлага

 

11:00-12:30

НДМ хийг эрх хайх геологи хайгуулын ажлын арга аргачилал.

“Эрдэнэс метан”ХХК

Раймонд С Пилчер

12:30-13:30

Үдийн зоог 

 

13:30-15:00

НДМ хийн чанар

“Петровис русурс” ХХК

Раймонд С Пилчер

15:00-16:30

НДМ хийн нөөц тооцоолох арга, аргачилал

“Петровис русурс” ХХК

Раймонд С Пилчер

16:30-16:45

Цайны завсарлага

 

16:45-17:45

НДМ хийн ашиглалтын технологи. 

“Жи Өү Эйч”ХХК

Нийл ёнг

17:45-18:00

Хэлэлцүүлэг, асуулт хариулт.

 

 

РАЙМОНД С ПИЛЧЕР

Раймонд С Пилчер нь уул уурхай хүчний салбар тэр дундаа нүүрсний давхаргын метан хий, нүүрсний уурхайн метан хийн салбарт 35 ажилласан арвин туршлагатай.

Тэрээр нүүрсний давхаргын метан хий болон геологи-хайгуул,  ашиглалт олборлолт, эдийн засгийн үнэлгээ зэргээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм.

Раймонд С. Пилчер нь Равен Ридге Ресоурсес компаний ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд олон улс дахь нүүрсний давхаргын метан хийн шинэ төслүүдийдийн стратегийн төлөвлөлт, хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг байна. Ноён Пичер нь нүүрсний давхаргын метан хийн хэд хэдэн нөөцийн тайлан болон нүүрсний давхаргын метан хийн нөөцийн үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ, зах зээлийн дүн шинжилгээ зэрэг сэдэвт хэд хэдэн  эрдэм шинжилгээний ажлуудын 1-р автораар ажилласан байна.

Раймонд С Пилчер нь НДМхийн салбар болон бусад эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн компаниудад  зөвлөхөөр ажилладаг.

Тэрээр 1990 оноос хойш АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагийн НДМхийтэй холбоотой хэдэн төслүүд дээр зөвлөхөөр ажиласан ба одоо ч төслийн менежер, техникийн зөвлөхөөр ажиллсан хэвээр байна. Мөн тэрээр нь АНУ-ын "Даян дэлхийн метан хийн санаачлага" холбооны гишүүн юм.  

Раймонд С Пилчер нь Хятадын хэд хэдэн нүүрсний уурхайнуудад метан хийг үр ашигтай олборлох, ашиглах талаар зөвлөхөөр ажилласан туршлагатай.

 

НИЙЛ ЁНГ

Их Британи дах Эдинбургийн Их сургуулийг Эдийн засаг, Улс төрийн давхар магистрийн зэрэгтэйгээр төгссөн.

Европ тивийн газрын тос, хийн салбарын төв Абэрдийн хотод “Эрнст энд Ёнг” компаниас нягтлан бодогч мэргэжлээр ажлын гараагаа эхэлж байв.

\Австрали улсын Эдилэйд хотод төвтэй “Терра Газ Трэйдэр” (Өмнөд Австрали мужийн өмчит) компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллахдаа хийн борлуулалт, тээвэрлэлт, гэрээлэлт зэргийг хариуцан ажиллаж байв.

Кюүнслэнд мужийн өмчит эрчим хүч үйлдвэрлэгч “Таронг Энержи” компанийн Ерөнхий менежер бөгөөд Корпорацийн хөгжил хариуцсан захирлаар ажиллахдаа салхин паркууд байгуулсан туршлагатай.

Автсралийн газрын тос, хийн томоохон корпорациудын нэг “Сантос Лтд” компанийн Бизнес хөгжлийн менежерээр ажиллахдаа Нүүрсний давхаргын метан (НДМ)-ны төслүүд (олон зуун сая ам.долларын үнэ хүрэхүйц) дээр төвлөрч ажиллаж байв. Өнөөдөр тэдгээр төслүүд Кюүнслэнд мужийн  Шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ)-н экспортын станцад хийн ханган нийлүүлэлт хийж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Малайз зэрэг экспортын зах зээлд хийн нийлүүлэлт хийгдэж байна. Индонез улсын НДМ-ны боломжийг судалж, үнэлгээ хийсний дагуу “Сантос Лтд” компани хөрөнгө оруулалт хийж, Индонезийн НДМ-ны салбарт нэвтэрсэн.

“Австралийн хөрөнгийн бирж” (АХБ)-д бүртгэлтэй, газрын тос, хийн хайгуул хийх “Эдилэйд Энержи” компанийн Арилжаа, бизнесийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байв. Занарын хийн төслүүдийг компанид нэгтгэж, багцлах замаар компанийн үнэ цэнийг хөрөнгийн зах зээлд 100 сая ам.долларт хүргэж, өөр компанид нэгтгэсэн.

АХБ-д бүртгэлтэй “АО Энержи” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа Япон улсын хөрөнгө оруулалттай, хайгуулын “Жапекс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Хоккайдо дахь  НДМ-ны талбайд үнэлгээ хийсэн.