“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе – 2015” хагас өдрийн сургалт 2015 оны 3 сарын 4-ний өдөр Засгийн газрын 11-р байрны /хуучнаар МҮХАҮТ/ дугуй танхимд зохион байгуулагдана. 

Зорилго нь: Монголын ОҮИТБС-ын 2012, 2013 оны аудиторын тулган баталгаажуулалтын дүнгээр дундаж болон дундажаас доош үнэлгээ авсан, тайлан нь зөрүү ихтэй олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд ОҮИТБС-ын тайлан гаргах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тулган баталгаажуулалтад оролцох идэвхийг нэмэгдүүлэх, цахим тайлагналын үндэс, үйл явцыг танилцуулахад оршино.

Сургалт үнэ төлбөргүй ба оролцох аж ахуйн нэгжүүд 3 сарын 2-ны дотор 70110525, 263709 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. 

Ашигт малтмалын газар

Монголын ОҮИТБС-ын ажлын алба