АМГ болон “Жи Ти Эн Жи Эл” ХХК, “ Миреко эм жи эл” ХХК-ын хооронд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулсанаар орчин үеийн уул уурхайд хэрэглэгдэж буй 3Д модул, 3Д сканнерзэрэг дэвшилтэд технологиудыг монголын уул уурхайд ашиглах, нөхөн сэргээлтэнд хяналт тавих, эвдрэлийн мэдээллийн санг бий болгох зэрэг үр дүнтэй ажлууд хийгдэнэ.

Санамж бичгийн хүрээнд хийгдэх мэдээллийн санг байгуулсанаар одоо ашиглагдаж буй нөөц болон хаягдал, мөн ирээдүйд ашиглагдах нөөцийг ангилах ач холбогдолтой ба олон улсын уул уурхайд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг хэрэгжүүлж эдийн засгийн үр өгөөж ач холбогдлын талаар судлах боломжтой болно.

Мөн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 3 хэмжээст технологи болон 3 хэмжээст геологийн модулаар Монгол улс дахь уурхай, уул уурхайн нөхөн сэргээлтийн мэдээллийн сан байгуулах ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдана.

Ашигт малтмалын газар