"Ил тод уул уурхай" мэдээ
Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийв.
Төмрийн салбарт анхаарлаа хандуулна
Уул уурхайн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Эрдэнэт хот дахь “Бэрэн групп” ХХК-ийн харьяа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор”, мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутагт орших “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянголын төмрийн хүдрийн уурхай, “Эрдэс групп” ХХК-ийн “Төмөртэйн гол” төмрийн хүдрийн уурхай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн харъяа Төмөртэйн хүдрийн уурхай болон тэдний хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн болон өмнөд хөршийн зах зээл дээр унаж дээрх компаниудын экспортын орлого, санхүү мөнгөний хувьд хүндхэн байдалтай байна. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагахгүй борлуулалт хийх нь чухал байна. Ингэхийн тулд манай яамнаас боловсруулж байгаа Эрдэс баялгийн биржийн төсөл чухал үүрэгтэй юм.Эрдэс баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү