Геологийн ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах тухай
Уул Уурхайн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тушаалаар Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг зохион байгуулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдхүүнтэй байгуулж, 2015 оны 9-р сард багтаан хийхийг үүрэг болгосон. Зохион байгуулах ажлын хэсгийн даргаар УУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Д.Жавхланболд, нарийн бичгийн даргаар АМГ-ын Геологийн албаны ахлах мэргэжилтэн Д.Оюунцэцэг нар ажиллана.
Геологийн мэргэжлийн ажил мэргэжлийн уралдааныг 2013 онд ШУТИС-ийн геологийн зураглалын дадлага хийдэг Хөгнө хан уул, Элсэн тасархайд зохион байгуулж, зохион байгуулах ажлын хэсгийн даргаар УУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Д.Жавхланболд, нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн профессор, доктор Д.Чулуун ажиллажээ.
Геологийн мэргэжлийн ажил мэргэжлийн уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулах шийдвэрийг зохион байгуулах ажлын хэсгээс гаргасны дагуу энэ жил ээлжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Уралдаан тэмцээнд оролцох аж ахуйн нэгж, компаниуд 2015 оны 8-р сарын 30-ны өдрийн дотор мэдүүлгээ доорх хаягаар өгнө үү. УТХ-өөр төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй аж ахуйн нэгж, компанийгеологичид оролцож болно.
Ажлын хэсэгтэй холбогдох хаяг, утас:
1. УУЯ-ны СБТГ-ын Геологийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүн: Х.Санчигдорж 91050450, 264883, майл хаяг: ssanchig@yahoo.com
-ын Геологийн албаны ахлах мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг 99045499,263618,oyun0522@yahoo.com