Олон улсын нүүрсний салбарын статистик мэдээлэл
2014 онд Дэлхийн нийт нүүрсний олборлолт 8,16 тэрбум орчим тонн-д хүрч 2013 оноос 0,7 хувиар буурсныг Лондон хотод байрлах BP груп 6 дугаар сарын 10-нд мэдээлсэн байна.
2014 оны гүйцэтгэлээр БНХАУ-ын нүүрсний олборлолт хамгийн их буюу 3,87 тэрбум тонн-д хүрч, 2013 оны олборлолтоос 2,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхийн нийт олборлолтын 47 орчим хувийг эзэлж байна.
Sxcoal.com цахим хуудсанд мэдээлснээр 2014 онд БНХАУ-ын дараа 2013 оны олборлолтоосоо 1,4 хувиар өсөж 907 сая тонн-д хүрсэн АНУ, мөн 2013 оны олборлолтоосоо 6,4 хувиар өсөж 644 сая тонн-д хүрсэн Энэтхэг улс орж байгааг мэдээлсэн бол харин statista цахим хуудсанд мэдээлснээр Энэтхэг улсын олборлолтыг 5-р байранд оруулсан байна.
Эх сурвалж: sxcoal, statista
2014 онд Дэлхийн нүүрсний хэрэглээ 0,4 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн дундаж өсөлт болох 2,9 хувиас маш бага, тэргүүлэх эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хувь буурч 30 хувьд хүрснийг дээрх мэдээлэлд дурьдсан байна.
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ өнгөрсөн жилд 0,1 хувь өссөн бол, Энэтхэг улсын нүүрсний хэрэглээ түүхэндээ хамгийн их буюу 11,1 хувийн өсөлтийг үзүүлжээ.
Харин statista цахим хуудсанд мэдээлснээр олон улсын нүүрсний олборлолт дараах хувиудыг тус тус эзэлж байна гэж мэдээлсэн байна.
Дэлхийн томоохон нүүрс олборлогч улсуудын олборлолт 2014 он