5 дугаар сард ОХУ-ын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ 1,27 сая тонн байсан нь 2015 оны 4 дүгээр сараас 5,9 хувиар , өмнөх оны мөн үеэс 52,8 хувиар тус тус буурсан байна.

Австрали улс 5 дугаар сарын хувьд 2 дахь том нийлүүлэгчийн статусаа хадгалж 4,89 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолсон нь 4 дүгээр сараас 25,9 хувиар буурсан, өмнөх оны мөн үеэс 37,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Индонези улс нь БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа 5 дугаар сард хадгалж 5,24 сая тонн нүүрс экспортолсон нь 4 дүгээр сартай харьцуулахад 33 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30,8 хувиар буурсан байна.

Харин 1-5 дугаар сарын хооронд Хойд Солонгос улс БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 24,5 хувиар өсч 7,52 сая тонн-д хүрсэн бол ОХУ-ын экспорт 44,7 хувиар буурч 6,78 сая тонн-д хүрсэн байна.

Дээрх хугацаанд Индонези 22,02 сая тонн нүүрс БНХАУ-д нийлүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 58,5 хувиар буурсан ба Австрали улсын БНХАУ-д экспортолсон нүүрс 27,6 хувиар буурч  27,45 сая тонн- д хүрсэн байна.

2015 эхний улиралд Индонези улсын нүүрс олборлолт өмнөх онтой харьцуулахад 21 хувиар буурч 97 сая тонн-д хүрсэн нь нүүрсний үнийн уналтаас шалтгаалан уурхайнууд олборлолтоо бууруулсантйа холбоотой.   Зарим бага хэмжээний уурхайнууд олборлолтын зардал нь нүүрсний үнийг давсан учраас олборлолтоо зогсоосон байна. Индонезийн Эрчим хүч, Эрдэс баялагийн яамнаас мэдээлснээр энэ оны эхний улиралд 79 сая тонн нүүрс экспортолж, 18 сая тонн-ыг дотоодын хэрэглээнд борлуулжээ.

Эхний улиралын бууралттай үзүүлэлтээс үл хамааран Индонезийн Эрдэс баялаг нүүрсний газар нь тус улсын нүүрсний олборлолтыг 425 сая тонн байна гэж таамаглаж байгаа боловч зарим шинжээчид Индонези улс 2015 онд 450 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоолжээ.

Өмнөд Африк улсын нүүрсний экспорт 2015 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13,8 хувиар өсч сүүлийн 5 сарын хамгийн их хэмжээ буюу 6,67 сая тонн-д хүрсэн ба 4 дүгээр сараас 16,7 хувиар өссөнийг тус улсын гаалийн газраас мэдээлжээ.

Дээрх өсөлт нь тус улсын эрчим хүчний нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Энэтхэг улсын импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өсч 4,23 сая тонн, 4 дүгээр сартай харьцуулахад 47 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

2015 оны хувьд Өмнөд Африк улс 31,08 сая тонн нүүрс экспортолсон ба үүнээс 47,2 хувь буюу 14,68 сая тонн-ыг Энэтхэг улс руу зарсан байна. Өмнөд Африк улс  БНХАУ- руу сүүлийн 9 сарын хугацаанд нүүрс экспортлоогүй байна.

Өмнөд Африк улсын Европ руу экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурч 616,2 мянган тонн- д хүрсэн байна. Тус улсын Европ дахь нүүрсний экспорт 4 дүгээр сартай харьцуулахад 23,6 хувь өссөн нь Голланд улс 4 дүгээр сард нүүрс импортлоогүй ба 5 дугаар сард 168,2 мянган тонн нүүрс экспортолж, Испани улсын нүүрсний импорт 4 дүгээр сараас 42 хувиар өсч 217,2 мянган тонн-д хүрсэн нь эерэг нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: sxcoal, economictimes