2014 оны 08 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гарын үсэг зурсан.

Талууд харилцан хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу БНХАУ –ын Хөх Хотноо “Монгол-Хятадын Экспо” –г 2015 оны 10 дугаар сарын 23 – 27 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд тус үзэсгэлэн, яармагт оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2015 оны 09 дүгээр сарын 25–ны өдрийн 17:00 цаг хүртэл Ашигт малтмалын газрын 310 тоот өрөөнд бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-267179, 99121625 дугаарын утаснаас лавлана уу.

Жич: Оролцогч аж ахуй нэгжүүд үзэсгэлэнд оролцох зардлыг өөрсдөө гаргана.