Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоо /WLGA/-тай хийн түлшний салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liquid Gas Association/-ны Ерөнхийлөгч Жеймс Роукалыг хүлээн авч уулзав.

         Тус уулзалтанд АМГТГ-ын ГТБХ-ийн мэргэжилтэн Б.Тогтохмаа, “Монголын хийн түлшний холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Баатардорж, “Дашваанжил” ХХК-ийн Бизнес хөгжил, гадаад харилцааны захирал Б.Орхон нар оролцов.

         Талууд Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

       Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо нь 1987 онд үүсгэн байгуулагдаж, 1989 онд НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн дэргэдэх Тусгай зөвлөх статустай болсон бөгөөд дэлхийн 125 оронд үйл ажиллагаа явуулдаг юм.

         Тус холбоо нь 2012 оноос “Cooking For Life” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 улсын 900 сая орчим айл өрхийн хэрэглээ болох уламжлалт түлшийг байгальд ээлтэй хийн түлшинд бүрэн шилжүүлээд байна.


Эх сурвалж

Газрын тос, бүтээгдэхүүний газар

Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн Б.Тогтохмаа

Утас:51-263915

2025-08-13