АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД АТУЛ МАЛХАРИ ГОТСУРВЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Сайд Ц.Туваан Газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Элчин сайдын зүгээс идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, БНЭУ-ын Засгийн газрын Техник-эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) тэтгэлэгт хөтөлбөрт Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүд болон ШУТИС-ийн оюутан, багш нарыг хамруулах ажлыг шуурхай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.

Элчин сайд А.М.Готсурве Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.